“Одкон Холдинг” ХХК нь инженерийн дэд бүтэц, барилга угсралт, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө болон санхүүгийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний компани юм. Бид олон жилийн туршлагад тулгуурлан орчин үеийн инженерийн шийдэл, мэргэжлийн ур чадвар, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч, харилцагчдадаа хүргэн ажиллаж байна.
“Одкон Холдинг” ХХК-ийн үндэс суурь нь 1937 онд “Пийшин ба салхин хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг” нэртэйгээр анх байгуулагдсанаар тавигдсан түүхтэй.