Яагаад Одкон гэж?

Одкон Холдинг нь инженерчлэл, угсралт, сантехник, дулаан хангамжийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан, 35 жилийн түүхтэй үндэсний компани юм. Өнөөдөр бид эрчим хүч, цахилгаан, салхивч, үйлдвэрлэл, худалдаа, санхүүгийн үйлчилгээ, оффисын түрээс чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн 8 охин компанитайгаар ажиллаж байна.

Бид мэдлэг, туршлагаас гадна зөв хандлага, суралцах хүсэл эрмэлзлийг үнэлдэг. Тиймээс мэргэжлийн техник, технологийн сургуулиудтай хамтран “Цалинтай дадлага” хөтөлбөр хэрэгжүүлж, ирээдүйн боловсон хүчин бэлтгэн хөгжүүлдэг.

Мөн нарийн болон нарийн бус мэргэжлээр дадлагажин суралцах, ажлын байран дээр ур чадвараа хөгжүүлэх боломжийг ажилтан бүрт нээлттэй олгодог. Туршлага бага байсан ч өсөн хөгжих хүсэлтэй хүмүүсийг бид багийнхаа нэг хэсэг болгохыг зорьдог.

Сурч хөгжих боломж

Одкон Холдинг нь ажилтан бүрийн мэдлэг, ур чадварын хөгжлийг байгууллагын тогтвортой өсөлтийн үндэс гэж үздэг.

Хүний нөөцийн албанаас дотоод болон гадаад сургалтуудыг тогтмол зохион байгуулж, ажилтнуудыг мэргэжлийн болон хувь хүний хөгжлөөр тасралтгүй дэмжин ажилладаг.

Бид мэргэжлийн зэрэг ахиулах, ур чадвараа нэмэгдүүлэх, залгамж халаа бэлтгэх, удирдлага манлайллын чадамжийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ажилтан бүрт карьерын өсөлтийн боломжийг бүрдүүлдэг.

Ажилтны хангамж

Бид ажилтнуудынхаа ажил, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн олон төрлийн хангамж, дэмжлэгийг санал болгодог.

“Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд тогтвор суурьшилтай ажилласан ажилтанд компанийн орон сууцанд тодорхой хугацаанд үнэ төлбөргүй амьдрах боломж олгодог.

Мөн удаан жилийн нэмэгдэл, гүйцэтгэлд суурилсан урамшуулал, сувиллын хөнгөлөлт, эрүүл мэндийн тогтмол үзлэг, гэнэтийн ослын даатгал, тэтгэмж туслалцаа, ажилтны нийгмийн баталгааг дэмжих бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“Бид инженерийн багаа удирдан орчин үеийн стандартад нийцсэн чанартай техникийн шийдлүүдийг гаргаж байна.”

Б.Золбаяр
Ерөнхий инженер

“Бид бүх төслүүддээ шинэлэг шийдэл, үйл ажиллагааны шилдэг туршлагыг нэвтрүүлэхийг зорьж ажилладаг.”

Ш.Гүнжидмаа
Одкон Салхивч компанийн гүйцэтгэх захирал

“Санхүүгийн ил тод байдал, нарийвчлал нь тогтвортой, амжилттай байгууллагын суурь юм.”

М.Ариунтуяа
Ерөнхий нягтлан бодогч

“Манай компани найдвартай, үр дүнтэй үйлчилгээгээр түншүүддээ үнэ цэнийг хүргэхэд анхаарч ажилладаг.”

Л.Алтанцэцэг
Мөнхбүл ХХК-ийн гүйцэтгэх захирал

“Хүчтэй багийн соёл бүрдүүлэх нь бидний амжилтын түлхүүр юм. Бид хүмүүстээ өдөр бүр хөрөнгө оруулалт хийдэг.”

Б.Тэмүүлэн
Хүний нөөцийн албаны дарга

“Манай үйлдвэр өндөр стандартыг баримталж, бүтээгдэхүүн бүр харилцагчид хүрэхээс өмнө чанарын шаардлага хангасан эсэхийг хангадаг.”

Б.Энхбoлд
Үйлдвэрийн дарга